ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ, "ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ЭХ БИЧВЭРИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2017 оны 03-р сарын 28, 00:00

1993, 2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэн баталсан юм.

“Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авах Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээж, ард иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж төр, түмнийхөө төлөө хүчин зүтгэж буй цагдаагийн газрын нийт алба хаагч нарт талархсанаа илэрхийллээ.

Уг ёслолын арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга нар болон Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний ангиудын захирагч нар оролцлоо.