КАЗАХСТАН УЛС РУУ ТОМ ОВРЫН АВТОБУСААР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХЭЭР БОЛЛОО.

2017 оны 03-р сарын 29, 00:00

Казахстан, Монгол хоёр улсын Засгийн газрын хоорондын  хэлэлцээрийн дагуу зорчигчдыг том оврын автобусаар тогтмол тээвэрлэхээр боллоо.

Улс хоорондын зорчигчдыг тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Баян-Өлгий аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын  хэлтсийн  дарга  Д.Батбаяр,  Авто  тээврийн  үндэсний төвийн хөдөлгөөний  удирдлагын хэлтсийн  дарга К.Айдос болон аймгийн удирдлагууд,  аймгийн авто тээврийн үндэсний төвийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Өмнөх жилүүдэд Казахстан, Монгол хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан талын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа Баян-Өлгий аймгаас Казахстан улс руу (Өлгий-Павладор-Караганды-Астана) чиглэлд тогтмол тээвэрлэлт хийхээр боллоо.