НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛТИЙГ ДЭМЖИН ХӨГЖҮҮЛЭХ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017 оны 03-р сарын 30, 00:00

Өнөөдөр аймгийн Хөдөө аж ахуйн газар, АДРА, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагуудтай хамтран «Өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг дэмжин хөгжүүлэх» аймгийн зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээж, үг хэллээ. Уг зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн өнөөгийн байдлыг танилцуулан цаашдын зорилтыг тодорхойлох, мөн  газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн, малын гаралтай бүтээгдэхүүн болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг танилцууллаа.