“ОЮУТАН-ЦЭРЭГ” СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2017 оны 03-р сарын 31, 00:00

Өнөөдөр Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль дээр “Оюутан-цэрэг” сургалтын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Лхагвасүрэн, ХИС-ийн салбар сургуулийн захирал С.Гаура, МСҮТ-ийн захирал И.Жанболат нар болон багш, оюутнууд оролцлоо.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан сургалтанд хамрагдаж буй оюутнуудад хандан сургалтын онцлог, ач холбогдлыг танилцуулан баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүслээ.

Энэ жилийн "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтанд Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн оюутнууд элсэх боломжтой ба манай аймгаас Улаанбаатар хот болон бусад аймгуудын  их, дээд сургуулиудад суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуус тухайн сургуулиар дамжуулан уг сургалтанд хамрагдах боломжтой.

“Оюутан-цэрэг” хөтөлбөр нь Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой юм.

Оюутан цэрэг хөтөлбөрийн холбогдох дүрэм журмыг /Энд дарж/  үзнэ үү.