АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТОЙРГИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ.

2017 оны 04-р сарын 02, 00:00

Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаан спорт цогцолборт эхэллээ.

Аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан Засаг даргын орлогч бөгөөд Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавыл болон Монгол Казахстан улсын гавьяат тамирчин, Улсын харцага, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер О.Бахыт, Биеийн тамир спортын газрын дарга Х.Бекболат нар оролцож, бөхчүүдэд амжилт хүслээ. Мөн Үндэсний олимпын хорооны 60-н жилийн ойн медалиар шагнагдсан зарим хүмүүсийн шагналыг гардуулав

Тус барилдаанд аймаг, сумын цолтой нийт 35-н бөх тойргийн журмаар барилдаж байгаа ба эхний 6-д шалгарсан бөхчүүд 2017 оны 04-р сарын 22-д манай аймагт зохион байгуулагдах "ХӨДӨӨГИЙН ХҮЧТЭН" баруун бүсийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд хүч үзнэ.