ТАЕКВОНДОГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ АЙМГААС 17 ТАМИРЧИН ОРОЛЦОЖ, 17 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2017 оны 04-р сарын 03, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан “Олимпийн таеквондогийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах” тэмцээн болон Таеквондогийн Дэлхийн Хошой аварга, Ази тивийн аварга, ОУ-ын хэмжээний мастер, «Кенесарын Сейтханы нэрэмжит улсын аварга шалгаруулах» 24 удаагийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан медаль хүртсэн нийт тамирчдад баяр хүргэж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уг тэмцээн 2017 оны 3 дугаар сарын 23-27 өдрүүдэд Улаанбаатар хотод «Спортын төв ордонд» зохион байгуулагдсан бөгөөд манай аймгаас 17 тамирчин оролцож 3 алт, 3 мөнгө, 11 хүрэл нийт 17-н медаль хүртэж, 3 тамирчин спортын мастер зэрэгтэй болсон байна.  

Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид:

Алтан медаль.

1. Х.Темирбек /45кг/
2. Х.Айжлдыз /58кг/
3. Х.Жандос /57кг/ Спортын мастер зэрэгтэй болсон.

Мөнгөн медаль.

1. Б.Ахмарал /44кг/
2. С.Саранчимэг /72кг/
3. А.Жанбота /63кг/

Хүрэл медаль.

1. Ч.Жанибек /55кг/
2. Б.Олжас /69кг/
3. А.Асемхан /64кг/
4. А.Үмит /70кг/
5. Т.Сидней /51кг/
6. Х.Манчук /69кг/
7. Б.Ашим /51кг/
8. Т.Дарига /58кг/ Тэмцээн тус бүрээс 2 хүрэл медаль хүртсэн
9. Е.Анар /45кг/ Тэмцээн тус бүрээс 2 хүрэл медаль хүртсэн