"ХӨЛБӨМБӨГ"-ИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

2017 оны 04-р сарын 08, 00:00

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Хүүхэд залуучуудын паркт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Идэрчүүдийн хөлбөмбөгийн аймгийн аварга шалгаруулах " тэмцээн эхэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл нээж, тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүслээ.

Уг тэмцээнийг аймгийн «Хөлбөмбөгийн холбоо» санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд нийт 21 баг, 210 гаруй тамирчин оролцож байна.

Энэхүү тэмцээнээс түрүүлсэн баг, тамирчид «хөлбөмбөгийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн»-д оролцох боломжтой.