«ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН» ЭХЭЛЛЭЭ

2017 оны 04-р сарын 11, 00:00

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан 4-р сарыг «Хөдөрмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян» болгон зарлаж аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлтийн үйл ажиллагаа өчигдөр «Файнноос» компани, ноосны үйлдвэрт зохион байгуулагдаж,  аймгийн Засаг дарга А.Гылымхан болон аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газрын төлөөллүүд оролцлоо.

Мөн аймгийн Засаг дарга А.Гылымхан “Файнноос” компани, ноосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уг аяны хүрээнд дараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:

  • ХАБЭА-н үндэсний 5 дахь хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэг
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт
  • «Зохистой хөдөлмөр» сэдэвт сургалт зохион байгуулах
  • «Аюулгүй ажиллагаа-Таны таны эрүүл мэнд» сэдэвт ТВ хэлэлцүүлэг
  • «Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин, осол, аюулаас урьдчилан сэргийлье» сэдэвт сургалт зохион байгуулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудад СD хичээлийг олшруулан тараах зэрэг ажлууд зохион байгуулах юм байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зорилго нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг алдуулахгүйгээр, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахад оршино.