БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДЭЛҮҮН СУМЫН БДС-ИЙН БАГШ Д.СОЛТАНШАРИПИЙН БҮТЭЭЛ НЬЮ-ЙОРК ХОТНОО ҮЗЭСГЭЛЭНД ТАВИГДАНА

2017 оны 04-р сарын 11, 00:00

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш, зураач Д.Солтаншарип сүүлийн 2 жилийн турш зурсан зурагнуудаа онлайн үзэсгэлэнгүүдэд тууштай илгээж байсны үр дүнд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох “Мөрөөдөл ба бодол” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэнд бүтээлээ тавин, өөрийн биеэр оролцох урилга хүлээн авчээ.

Тус үзэсгэлэнг “Нью-Йорк реализм” дүрслэх урлагийн студи энэ сарын 16-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью–Йорк хотын “Баруун хүрээлэнгийн урлагийн галерей”-д зохион байгуулах ба Д.Солтаншарипийн илгээсэн нийт 6 бүтээл дундаас 2-ыг нь сонгон авч тус үзэсгэлэнд тавих гэнэ.

Зураач, багш Д.Солтаншарип саяхан аймгийн хэмжээнд зохиогдсон Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож, дүрслэх урлагийн төрөлд аймгийн багш нарын дунд алтан медаль хүртжээ.

1995-оноос зураач болох гараагаа эхэлсэн Д.Солтаншарип нь одоогоор голцуу казах үндэстний  соёл, ёс заншлыг харуулсан бүтээлүүд туурвидаг  байна. Тэрээр Ховд их сургуулийг Шугам зургийн багш мэргэжлээр төгсжээ.

Зураач Д.Солтаншарипийн бүтээлүүдээс:

Зураач, багш Д.Солтаншарип