«ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-2017» ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017 оны 04-р сарын 11, 00:00

Уг зөвлөгөөнийг аймгийн ЗДТГазар, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, ҮЭ холбоо, АНУ-ын Хөгжлийн агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллагатай  хамтран хэрэгжүүлж буй REACH төсөлтэй хамтран зохион байгуулсан юм.

Зөвлөгөөний зорилго нь хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн эх үүсвэрийг баяжуулах, аймгийн хэмжээнд хэрэгжиж буй бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулахад оршино.

Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээж, үг хэллээ.

Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой төрөөс баримталж буй бодлого, төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож,  орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болох зөвлөмж гаргаж, эдгээр байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх  талаар санал солилцов.