“Хууль бидний амьдралд” зохион бичлэгийн уралдааныг зарлаж байна

2014 оны 05-р сарын 15, 00:00

Аймгийн Хүний эрхийн орон тооны бус салбар хороо, ГХУСАЗЗөвлөл хамтран 2014 оны 06 дугаар сарын 01-нд болох Хүүхдийн баярыг тохиолдуулан “Хууль бидний амьдралд” зохион бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Энэхүү уралдааныг аймгийн 13 баг, 13 сумын сургуулийн 12-18 насны хүүхдүүдийн  дунд 2014 оны 05 дугаар сарын 15-наас  эхлэн зарлаж, материалыг 05 дугаар сарын  28-ны өдрийн ажлын 17 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын газрын  217 тоот өрөөнд хүлээж авна.

Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авахгүй.

Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн бөгөөд, Хүний эрхийн орон тооны бус салбар хорооны нарийн бичгийн дарга, ГХУСАЗЗөвлөлийн нарийн бичгийн дарга, Хууль хяналтын байгууллагын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй 2014 оны 05-р сарын  29-ны өдөр дүгнэж хэвлэл мэдээллийн төлөөллүүдийг оролцуулан 06 дугаар сарын 01-ны өдөр төв талбайд  шагналыг гардуулна.

 

Уралдааны шагналын сан:

 

1 дүгээр байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал

2 дугаар байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал

3 дугаар байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал

4 дүгээр байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал

5 дугаар байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Тэргүүн байрнд шалгарсан хүүхдийн зохион бичлэгийг төв талбайд уншиж танилцуулан,  мөн эхний 5 байрыг аймгийн цахим хуудсаар сурталчилна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТЭС

АЙМГИЙН ХҮНИЙ ЭРХИЙН  ОРОН ТООНЫ БУС

САЛБАР  ХОРОО