"ТОГТВОРТОЙ БИЧИЛ УУРХАЙ" ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2017 оны 05-р сарын 02, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханы санаачлагаар аймгийн 13-н сумын ИТХ-ын дарга болон Засаг дарга нар Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай" төслийн сургалтанд хамрагдлаа.

Сургалтыг "Тогтвортой бичил уурхай" төслийн засаглал, бодлогын ахлах эксперт Т.Энхцэцэг, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Хулан, төслийн мэргэжилтэн Ц.Тансагмаа, Р.Түмэндэмбэрэл, Д.Ганчимэг нар тус тус явууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь Монгол Улсад хүний эрхэд суурилсан бичил уурхайн салбарыг төлөвшүүлэх, бичил уурхайн талаарх бусад орны туршлагаас суралцах боломжийг нээж өгөх, аймаг сумын удирдлагуудад чиглэл өгөх, мэргэшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.