БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА.

2017 оны 05-р сарын 02, 00:00

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй ажлын хэсэг 2017 оны 04 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажиллалаа.

Тус ажлын хэсгийнхэн Баянхонгор аймгийн Цагаан цахир алтны бичил уурхай,  Шаргалжуут рашаан сувилал болон бусад жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, зарим үйлдвэрүүдийг аймагтаа нэвтрүүлэх боломжийг нь судалж цаашид хамтран ажиллахаар боллоо.