ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2017 оны 05-р сарын 06, 00:00

Жил бүрийн тавдугаар сарын 05-ны өдрийг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэ өдрийг 2007 оноос хойш тасралтгүй тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг баярлах биш, өөрсдийн мэдлэг, уг чадвараа дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, ажил мэргэжлийн уралдаан шалгаруулах зэргээр бүтээлч өнгөрүүлдэг байна. 

Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг болон өрхийн эмнэлгүүдийн эх баригч нарыг хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар эх нярайн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээг бүх нийтэд үзүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар цаашид төлөвлөгдөж буй ажлуудыг ярилцаж, эх баригчдын санал бодлыг сонслоо.Мөн салбартаа өөрийн хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажилласан зарим эх баригчдыг яамны болон аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа.

.