«ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД БАГИЙН ЭМЧИЙН ОРОЛЦОО» СЭДЭВТ АЙМГИЙН БАГИЙН ЭМЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

2017 оны 05-р сарын 08, 00:00

Өнөөдөр аймгийн ЗДТГ, аймгийн Эрүүл мэндийн газар, «Норвегийн Тусламжийн Байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2» төсөлтэй хамтран ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хурлын зааланд «Хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулахад багийн эмчийн оролцоо» сэдэвт аймгийн багийн эмч нарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөгөөн нь багийн эмч нар хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах арга замаа хэлэлцэж, харилцан туршлага солилцож, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх мөн хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготой юм.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, орлогч А.Камелият, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нар оролцлоо. Аймгийн Засаг дарга А.Гылымхан багийн эмч нарыг сургалт, семинарт хамруулан, мэргэжилээ дээшлүүлэхэд нь дэмжин ажиллахаа илэрхийлж, багийн эмч нарт ажлын хариуцлага болон хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахыг анхаарууллаа. Мөн эрүүл мэндийн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг яамны болон аймгийн Засаг даргын «Жуух бичиг»-ээр шагнав.

Уг зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон эрүүл мэндийн салбарт баримтлах гол зорилтуудыг танилцуулж, уг зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд «Норвегийн Тусламжийн Байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2» төсөлтэй хамтран уг зөвлөгөөнийг зохиол байгуулж байна.