ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 05-р сарын 11, 00:00

Хууль зүй дотоод  хэргийн  яамнаас  Захиргааны ерөнхий хуулийн  дагуу  Орон  нутгийн  төрийн  захиргааны байгууллагын албан хаагчдыг  чадавхижуулах  зорилготой   сургалтыг  өнөөдөр зохион байгууллаа. 

Сургалтанд  сумуудын Засаг дарга нар, төр, захиргааны байгууллагын  удирдлагууд, мэргэжилтнүүд,  улсын  бүртгэлийн байцаагч нар хамрагдлаа.  Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээж үг хэллээ. 

Сургалтын  хүрээнд   Захиргааны ерөнхий  хуулийн агуулга, үзэл баримтлал,  шийдвэр гаргах ажиллагаа, хэм хэмжээний акт, захиргааны бусад үйл ажиллагаа, захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх  журмын  тухай  мэдээллийг  сургалтанд  оролцогчдод  хүргэлээ. 

Сургалтыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн дарга Д.Ариунтуяа, Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Сэлэнгэ  нар явууллаа.  

 Сургалтын  үр дүнд  Орон нутгийн  төрийн  захиргааны байгууллагын  албан хаагчдыг  чадавхижиж,  хуулийн  үзэл баримтлал, үйлчлэх хүрээ,  захиргааны байгууллагуудын  үйл ажиллагааны  зарчмууд, захиргааны гэрээ,  хэм  хэмжээний акт, шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийг  сонсох, гомдол гаргах  журмын  талаар  гүнзгий мэдлэг, мэдээлэлтэй боллоо.