ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017 оны 05-р сарын 11, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Хууль сурталчлах өдөрлөг” аймгийн төв талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

“Хууль сурталчлах өдөрлөг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож, иргэдэд чиглэсэн хууль тогтоомжийн сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, мөн орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд байгууллагууд санаачлагатай ажиллаж, хуулиа дээдлэн ажиллахыг уриаллаа.

Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагууд, аймгийн бүх байгууллагууд оролцож, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, салбарын хүрээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, журмыг иргэд, олон нийтэд сурталчилж, танилцууллаа.