ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА.

2017 оны 05-р сарын 23, 00:00

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд  газар хөтлөлтийн гамшгаас  урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурал болж байна.

Тус хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Тасгийн дарга хошууч З.Баттулга мөн аймгийн удирдлагууд болон байгууллагуудын дарга нар оролцож байна.

Тус хурал аймгийн төвийн нийтийн орон сууц болон олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар мөн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, газар хөтлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, Засгийн газраас баталсан төлөвлөгөөний хэрэгжилт, аймгийн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын төлөв байдал цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд болж байна.