ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГАД мэдээллийн технологийн чиглэлээр төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоог нөхөх

2014 оны 05-р сарын 15, 00:00

Нэг. Зорилго

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГАД мэдээллийн технологийн чиглэлээр төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоог нөхөх.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, ур чадвар хангасан, уг албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэж сонгон шалгаруулж ажилд авна.

Жич:  Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Хоёр. Ажлын байранд тавигдах шаардлага

                                                                                           

Тусгай шаардлага: 

•    Мэдээллийн аюулгүй байдлын талаар зохих түвшний мэдлэгтэй 
•    Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах чадвартай 
•    Oracle мэдээллийн сангийн системийн зохих түвшний мэдлэгтэй 
•    Мэдээллийн нэгдсэн сүлжээний холболтын технологи, стандарт шаардлага, техникийн үзүүлэлтүүд, нөхцөл боломжийг хангаж ажиллах 

Нийтлэг шаардлага: 

•    Компьютерийн систем, мэдээллийн сан, програмчлалын чиглэлээр ажлын зохих туршлагатай
•    Мэргэжлийн түвшинд Англи хэлний мэдлэгтэй
•    Багаар хамтран ажиллах чадвартай
•    Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайн
•    Идэвхи санаачилгатай, үүрэг хариуцлага хүлээх чадвартай
•    Ажлын ачаалал даах чадвартай
•    Эрүүл мэндийн хувьд төрийн албанд тавигдах шаардлагуудыг хангасан

Гурав. Бүртгүүлэх иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /анкет/
  • Гурван үеийн намтар
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ, үнэмлэх, сертефикатын хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар.
  • 4*6 хэмжээтэй 4 хувь өнгөт зураг
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Хаягийн тодорхойлолт
  • Бусад

Төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоонд ажиллах хүсэлтээ гаргасан иргэдийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Мэдээлэл,  технологийн газарт 2014 оны  5 дугаар сарын 20-ний  өдрийг хүртэл бүртгэнэ.

                                                                          

Томилогдох газар

Ажлын байр ТҮ-7

Орон тоо/Авах хүний тоо

Мэргэжил

Хариуцах асуудал

1.

Баруун бүс хариуцсан газар /Ховд/

Мэдээлэл технолийн чиглэлээр их дээд сургууль, коллеж төгссөн 

Сүлжээ, программ хангамжийн хэвийн ажиллагаа, программ хангамж боловсруулах, хөгжүүлэх, хариуцсан нэгжүүдийн суурин болон хөдөлгөөнт холбооны хэвийн ажиллагаа

 

3/1

 

Ажлын байрны зартай холбоотой асуудлаар 99145970, 89135970 утсаар холбогдож лавлагаа авч болно.

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

БАРУУН БҮС ДЭХ ГАЗРЫН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АЛБА