АЙМГИЙН УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН АГУУЛАХ БАЙРЫН ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСАЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

2017 оны 06-р сарын 29, 00:00

Өнөөдөр аймгийн Улсын нөөцийн газрын агуулахын засварын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан,аймгийн Засаг дарга А.Гылымхан,аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан, "Мерси Кор" ОУБ-ын төслийн менежер Б.Энхтуяа, тус төслийн Баян-Өлгий аймаг дахь зохицуулагч Х.Жумагүл, аймгийн УЗХ-ны дарга Х.Ертай болон онцгой байдлын газрын албан хаагчид оролцлоо.

Уг үйл ажиллагааны нээлтэд оролцсон аймгийн удирдлагууд «Мерси Кор» ОУБ-аас байгаль орчин, эдийн засаг, гамшгаас хамгаалах чиглэлээр манай аймагт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэнийг дурдаж нийт Баян-Өлгийчүүдийн нэрийн өмнөөс тус байгууллагын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэв.

Манай аймгийн улсын нөөцийн газрын агуулах байранд олон жилийн турш засвар хийгдээгүй байсан ба энэ удаа 50 гаруй сая төгрөгөөр засвар хийгдсэн юм.