БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗАРЛАЛАА

2017 оны 06-р сарын 30, 00:00

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 44-дүгээр тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн 13 сумын 89 хэсгээс техникийн тооллого хийгдээгүй 47 хэсэгт аймгийн сонгуулийн хорооны шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагт техникийн тооллогыг эхэлж 06 дугаар сарын 30-ний өдрийн 11:00 цагт хийж дуусгалаа.

Эдгээр 47 хэсгүүдэд хийгдсэн техникийн тооллогын дүнг хэвлэлийн бага хуралд аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, техникийн тооллого явуулсан ажлын хэсэг танилцуулж, тооллогын үр дүнгээр нэг ч саналын зөрүү гараагүйг албан ёсоор мэдэгдлээ.