БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НААДАМ - 2017

2017 оны 07-р сарын 13, 00:00

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадамыг Өлгийчүүд энэ сарын 11,12-ны өдрүүдэд аймгийн цэнгэлдэх хүрээлэнд өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ.

Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааны үеэр аймгийн удирдлагууд  наадамчин түмэн олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Нээлтийн ажиллагааны үеэр баярын парад, Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, хилийн цэргийн 0165 дугаар ангийн дайчдын тулааны үзүүлбэрүүд мөн аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо.
Мөн Сурын талбайд үндэсний сурын харвааны тэмцээн, Цэнгэлдэх хүрээлэнд шагайн харваа, морины барианы газарт дага, шүдлэн, хязаалан, жороо морины уралдаанууд болон харилцаа дууны тэмцээн буюу "Айтыс" болж өндөрлөө.