ӨНӨӨДӨР “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”

2017 оны 10-р сарын 14, 00:00

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай 2010 оны 63 дугаар зарлиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу бүх нийтээр мод тарих арга хэмжээг улс даяар 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

 

 

Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан тул өнөөдөр аймгийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөж байна. 

 

 

Өнөөдрийн тэрхүү намрын мод тарих өдрийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан  оролцож  Засаг даргын 2016-2020 оны хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан ногоон байгууламж бий болгох зорилтын хүрээнд  гудамж талбай  хашааг ногоонжуулах, мод ургуулах  тал дээр анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлж, тарьсан суулгацыг услах системтей болгох асуудлаар мэргэжлийн байгууллагын хүмүүстэй ярилцаж усалгааны эх үүсвэрийг “Ховд гол”-оос шуудуугаар урсгах эсвэл ус хуримтлуулах усан сантай болгох талаас нь судалж үзэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

 

Онцолж хэлэхэд энэ жил бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд нийтдээ 12 мянган мод тарьсан байна.

 

                                                                                                                                                                  Н.Ерлан

 

                                                                                                                                                                 2017.10.14