БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДААР УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН ТОМИЛОГДЛОО.

2017 оны 10-р сарын 19, 00:00

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар БХБ-ын сайдаар  Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

Тэрээр сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Х.Баделханаас хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж,  Барилгын салбарт тулгамдаад байгаа газрын зөвшөөрөл олгох, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх,  гэр хорооллыг барилгажуулах гээд олон асуудлыг анхааралдаа авч цэгцлэхийг санал болголоо.

Үүний дараа санал хураалт явагдаж чуулганд оролцсон 64 гишүүний олонх нь буюу 87.5 хувийн  саналаар дэмжигдэж Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан томилогдлоо.