МОНГОЛБАНК “САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” АЯН ЭХЛҮҮЛЛЭЭ

2017 оны 10-р сарын 20, 00:00

 

Монголбанк,  БСШУСЯ,  Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран 2016 оноос улс даяр хэрэгжүүлж буй  “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Санхүүгийн боловсрол” аян Баян-Өлгий аймагт нээлтээ хийлээ.

Энэхүү аяны хүрээнд аймгийн Насан туршийн боловсролын төв, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран 13 сум, 1 тосгоны  иргэд хөдөлмөрчид , болон төрийн албан хаагчид, ахлах ангийн сурагчдад аливаа санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оновчтой шийдвэр гаргах, хувийн болон өрхийн санхүүгээ удирдах зөв дадал, хэвшилтэй болгох мөн санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, даатгал гэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч сургалт зохион байгуулах ажээ.

                                                                                                                                                            Н.Ерлан