ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

2017 оны 10-р сарын 21, 00:00

Өнөөдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар Монгол Улсад Гаалийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын хурлыг аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.

Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Гаалийн газрын дарга С.Хавыл болон   гаалийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж буй гаалийн албан хаагчид, ажилтанууд оролцож  байгаа юм.

Тэрээр баярын хуралд оролцсон аймгийн удирдлагууд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхийг эрхэм зорилго болгосон гаалийн байгууллагын түшиг тулгуур нь болж цаашид дэмжин ажиллахаа  илэрхийж ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

Мөн түүнчлэн гаалийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудыг болон тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж буй гаалийн албан хаагч ажилтнуудыг  Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Яамны болон Гаалийн ерөнхий газар, аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав.

 

                                                                                                                                                          Н.Ерлан