МОНГОЛ УЛСАД СУУГАА ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН КОНСУЛ ГАБРИЕЛЛА ШПЕРЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2017 оны 10-р сарын 21, 00:00

Өчигдөр аймгийн удирдлагууд манай улсад суугаа Швейцарын Холбооны Улсын консул Габриела Шперли болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн хэлтсийн дарга Жан Рето Канаул, хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Андриас Вебер, «Ногоон алт» төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, «Ла Менсаэ ил грэжэ» ТББ-ын Монгол улс дахь төлөөлөгч Б.Лхагвачулуун нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд зочдод аймгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж аймгийн төвд дахин хэд хэдэн хүүхдийн цэцэрлэг барьж өгөхийг санал болгон уламжиллаа.

Тэрээр  Швейцарын Холбооны Улсын консул Габриела Шперлигээр ахлуулсан ажлын хэсэг Улаанхус сумын Хөх хөтөл багт тус улсын санхүүжилтээр баригдсан шинэ цэцэрлэгийн барилгын  үйл ажиллагаатай танилцаж ирснээ хэлж, цаашид аймгийн төвд хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг судалж үзэхээр боллоо.

 

Н.Ерлан