УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

2017 оны 10-р сарын 27, 09:12

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд баасан гарагийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал болж өндөрлөлөө. Хурлыг аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар удирдан зохин байгуулсан бөгөөд хуралдааны эхэнд   өнгөрсөн 7 хоногт болсон үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв. Үүний дараа  хэлтэс агентлагуудын удирдлагууд долоо хоногт хийсэн ажлаа илтгэн танилцууллаа.