ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.

2017 оны 11-р сарын 01, 00:00

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн зарлигаар Их Эзэн Чингис хааны мэндэлсний 854, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалан болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүс Монгол Улсын одон медалиар шагнагдлаа.

Энэ удаа Баян-Өлгий  аймгаас Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор 2 хүн, Алтан Гадас одонгоор 14 хүн, Хөдөлмөрийн Хүндэт медалиар 17 хүн, Цэргийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор 1хүн, Цэргийн Гавьяаны одонгоор 1 хүн, Цэргийн Хүндэт медалиар 2 хүн энгэрээ мялаасан бөгөөд шагналуудыг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл тэргүүтэй удирдлагууд гардуулав.

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

 

  1. Хуанышын Аниган – Өлгий сумын өндөр настан
  2. Хайгыбайн Дүйсен – Өлгий сумын өндөр настан

Алтан гадас одонгоор:

 

  1. Түгелбайн Долда – Буянт сумын 4-р багийн өндөр настан
  2. Лувсансодовын Өнөржаргал – Өлгий сумын өндөр настан
  3. Аубакирийн Ханат – Аймгийн “Жантөрин” ХХК-ийн захирал
  4. Зайтын Хулыбек – Өлгий сумын 6-р багийн иргэн
  5. Дамдиний Батчулуун – Буянт сумын өндөр настан
  6. Бапарын Гүлдарига – Өлгий сумын 3-р бүрэн дунд сургуулийн багш
  7. Бушбахын Мубарак – Цагааннуур тосгоны захирагчийн нягтлан бодогч
  8. Цэдэнжавын Наранцэцэг – Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн  бага ангийн багш
  9. Байжумагийн Тангарган – Өлгий сумын 4-р бүрэн дунд сургуулийн багш
  10. Сагийн Тилеубай – Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн их эмч
  11. Жармуханбетийн Төлеухан – Булган сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга
  12. Тогтарханы Ховдахан – Аймгийн МСҮТ-ийн сантехник гагнуурын багш
  13. Пилжээгийн Цанхиа – Өлгий сумын 13-р багийн өндөр настан

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

 

  1. Галсаны Амаржаргал – Аймаг дахь Гаалийн газрын жолооч
  2. Хумарын Айгүл – Аймгийн ХДТ-ын хөгжимчин
  3. Нуригийн Алмагүл – Толбо сумын зДТГ-ын үйлчлэгч
  4. Шугайн Даулет – Булган сумын “Телхоныр”  мал эмнэлгийн малын эмч
  5. Ахсопыгийн Елемес – Дэлүүн сумын 7-р багийн өндөр настан
  6. Хавлазимийн Ерлан – Аймгийн Нефть хангамжийн салбарын жолооч
  7. Нургажыгийн Күлатай – Аймгийн “Рысжан” ХХК-ийн түгээгч
  8. Смагулын Лайла – Аймгийн ХДТ-ын гоцлол дуучин
  9. Хожагайыны Маржангүл – Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн багш
  10. Баянбаагийн Олонбаяр – Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн багш
  11. Шерикбайн Өркен – Өлгий сумын 1-р бага сургуулийн багш
  12. Малшыгийн Роза – Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч
  13. Хояшын Садырбек – Алтанцөгц сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга
  14. Хажимийн Талгат – Улаанхус сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга
  15. Дуаны Талгатбек – Цэнгэл сумын байгаль хамгаалагч
  16. Гончигийн Цэндсүрэн – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн  халдвартын тасгийн ээлжийн үйлчлэгч
  17. Тахузагийн Хойшыбай – Ногооннуур сумын өндөр настан

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

 

1. Бүркитбайн Сейлхан – Өлгий сумын өндөр настан

 

Цэргийн гавьяаны одонгоор:

 

  1. Сүхбаатарын Пүрэвсамдан – Аймгийн Онцгой байдлын газрын дарга

 

Цэргийн хүндэт медалиар:

 

1. Женисханы Баймош – Өлгий сумын өндөр настан

2. Хуанышын Мухамет – Өлгий сумын өндөр настан