Аймгийн УАШЗ-өөс өгсөн Үүрэг даалгавар

2017 оны 11-р сарын 01, 00:00

2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

Биелэлт

1

Аймгийн хэмжээнд жилийн эхнээс хийгдэж байгаа төсөл, хөтөлбөр болон хөрөнгө оруулалтын ажлуудыг балансад тусгаж ажиллах

7 хоног

Бүх байгууллагын дарга нарт

 

2

Орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлын хүрээнд байгууллага бүр татвараа хугацаанд нь төлөх, тухайн байгууллагын албан хаагчдын машин, газрын татвар зэрэг хувь хүний төлөх ёстой татваруудыг төлүүлэх, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэх, татвар төлөөгүй байгууллагуудын ажилтан, албан хаагчдын нэрсийн жагсаалтыг холбогдох байгууллагад хүргүүлэх

7 хоног бүр

Аймгийн татварын хэлтийн дарга, Бүх байгууллагын дарга нар

 

3

Эмзэг бүлгийн айлуудын жагсаалтын дагуу нэг байгууллагад нэг өрхийг хуваарилсан. Хариуцсан өрхүүдийн судалгааг гаргаж, хяналт тавьж, дэмжиж ажиллах

7 хоног

НБХ-ийн дарга, Бүх байгууллагын дарга нарт, Өлгий сумын Засаг дарга 

 

4

Өлгий суманд үерээс хамгаалах далан барих, Ховд голд хүнд даацын авто тээврийн гүүр барих ажлуудын зураг төсөв хийгдэж байгаатай холбогдуулан аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд саналаа ирүүлэх

7 хоног

Холбогдох мэргэжлийн байгууллагууд

 

5

Өлгий сумын Ерөнхий боловсролын 2-р бүрэн дунд сургуулийн сурагчдын дунд гарсан асуудлыг яаралтай судалж шийдвэрлэх, энэ талаар ард иргэдэд зөв ойлгуулж, мэдээлэл өгөх

7 хоног

Аймгийн Цагдаагийн газрын дарга, БСУГ-ын дарга

 

6

Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх, түрээсийн барилгын асуудлыг шийдвэрлэх ажлыг яаралтай судалж танилцуулах

7 хоног

БСУГ-ын дарга

 

 

 

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 11 дугаар сарын 02-ны дотор ирүүлнэ үү.

 

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР