Аймгийн УАШЗ-өөс өгсөн Үүрэг даалгавар

2017 оны 11-р сарын 07, 00:00

2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

Биелэлт

1

Татварын орлогыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын өр авлагыг бууруулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүд Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага үүсгэсэн аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудтай биечлэн уулзах, хугацаатай үүрэг өгч, өр авлагыг барагдуулах, татварын орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх

7 хоног

Ажлын хэсгийн дарга нарт, 

Аймгийн татварын хэлтийн дарга,

ЭМНДХ-ийн дарга

 

2

“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол улсын Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд шударга, ил тод хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагуудад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатган байгууллагын ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийж гүйцэтгүүлэх талаар бодит ажил зохион байгуулж ажиллах

7 хоног

Бүх байгууллагын дарга нарт

 

3

2017 оны үйл ажиллагааны тайлан, томоохон хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын биелэлтийг ирүүлэх

7 хоног бүр

Бүх байгууллагын дарга нарт

 

4

Өлгий сумын Ерөнхий боловсролын 2-р бүрэн дунд сургуулийн сурагчдын дунд гарсан асуудлын талаар ард иргэдэд  тодорхой мэдээлэл өгөх, цаашид урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах

7 хоног

Аймгийн Цагдаагийн газрын дарга, БСУГ-ын дарга

 

5

Идэшний улирал эхэлcэнтэй холбогдуулан “Малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх” сарын аяныг холбогдох байгууллагуудтай хамтарч  үр дүнтэй зохион байгуулах, ард иргэдийг малын хулгайтай тэмцэх, урьдчилсан сэргийлэх ажилд идэвхтэй оролцуулж, хулгайд алдахаас сэрэмжлүүлэх арга хэмжээ авах

7 хоног

Аймгийн Цагдаагийн газар, МХГ, ХХААГ-ын дарга нарт

 

6

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сум, өрхийн эмнэлгүүдтэй хамтарч зохион байгуулах урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх

7 хоног

Эрүүл мэндийн газрын дарга

 

7

Эмзэг бүлгийн айлуудын жагсаалтын дагуу хариуцсан өрхүүдэд үзүүлсэн тусламж, зохион байгуулсан ажил, авсан арга хэмжээний тайланг аймгийн Засаг даргын орлогч даргад яаралтай ирүүлэх

7 хоног

НБХ-ийн дарга, Бүх байгууллагын дарга нарт, Өлгий сумын Засаг дарга 

 

 

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 11 дугаар сарын 09-ний дотор ирүүлнэ үү.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР