УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО.

2017 оны 11-р сарын 10, 00:00

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд баасан гарагийн удирдах ажилтны шуурхай хурал болж өндөрлөлөө. Хурлыг аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар удирдан зохин байгуулсан бөгөөд хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга А.Гылымхан өнгөрч буй долоо хоногт хийгдсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж  хэлтэс агентлагуудын удирдлагуудын  хийсэн ажлын  тайлангаа сонсож үүрэг даалгавар өгөв.

                           

Үүнд:

·         Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын биеэлтийн талаар мэдээлэл ирүүлэх  /Бүх байгуллагуудад/

·         Татварын өр, авто тээврийн шилжилт хөдөлгөөн хийхтэй  холбоотой үүсч буй зарим бэрхшээлийг арилгуулах талаар /Авто тээврийн төв болон Татварын хэлтэст/

·         Засгийн газрын 2017 оны 10 дугаар 26-ны 01 тоот албан даалгаварыг мөрдлөгө болгож ажил зохион байгуулах /Бүх байгуллагуудад/

·         Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулах үүднээс ажил зохион байгуулахыг аймгийн Онцгой байдлын газарт тус тус үүрэг болголоо.

 

 

                                                                                                                                                                 Н.Ерлан

                                                                                                                                                                2017.11.10