Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2017 оны 11-р сарын 17, 10:06

 

       Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар АЗДТГ-ын дарга Х.Тилеген нар тус тус танилцууллаа.

     Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нар мэдээлэл хийлээ.

     Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл, А.Камелият нар Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг дахин нягталж тодорхой үр дүн, бодит тоо баримттайгаар гаргаж холбогдох хэлтэст хүргүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл, аймгийн 2018 оны төсвийн төсөл, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг эцэслэн боловсруулж дуусгахыг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

                                                                                                                                         2017.11.17

                                            АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР