НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2017 оны 11-р сарын 23, 00:00

Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Гэмт хэрэг хүчирхийллийг хамтдаа зогсооё” сэдэвт дугуй ширээний нээлттэй ярилцлага зохион байгуулагдлаа.

Тус нээлттэй хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай,Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга бөгөөд Хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн НБД Т.Нансалмаа, аймгийн Цагдаагийн газрын сэтгэл зүйч цагдаагийн ахмад А.Венера болон эмэгтэйчүүдийн дуу хоолой болж яваа 15 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Тэрээр бага насны болон өсвөр насны охидууд болон эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх тоо ихсэж байгаатай холбогдуулан төрийн болон төрийн бус эмэгтэйчүүдийн байгууллагуудын зүгээс анхаарах асуудлыг хэлэлцэж 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгав. Мөн цаашдаа уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор хамтарсан зөвлөмж гаргалаа.

                                                                                                                                                                     Н.Ерлан

                                                                                                                                                                   2017.11.23