Аймгийн УАШЗ-өөс өгсөн Үүрэг даалгавар

2017 оны 11-р сарын 29, 00:00

2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

Биелэлт

1

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг дахин нягталж тодорхой үр дүн, бодит тоо баримттайгаар гаргаж холбогдох хэлтэст хүргүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл, аймгийн 2018 оны төсвийн төсөл, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг эцэслэн боловсруулж ирүүлэх

7 хоног

Бүх байгууллагын дарга нарт

 

2

Өвлийн  улиралд иргэдийг угаартахаас урьдчилан сэргийлэх талаар  хэвлэл мэдээллийн хэрэгслээр  хүргэж ажиллах

7 хоног бүр

ОБГ-ын дарга,ЭМГ-дарга нарт

 

3

Аймгийн ИТХ-ын 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит чуулгантай холбогдуулан бүх байгууллагын дарга нар болон сумдын Засаг дарга нар албан томилолтоор явахгүй байх

7 хоног

Бүх байгууллагын дарга,сумдын Засаг дарга нарт

 

 

 

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 11 дугаар сарын 30-ны дотор ирүүлнэ үү.

 

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР