ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ.

2017 оны 12-р сарын 01, 00:00

Аймгийн удирдах ажилтны энэ сарын эхний ээлжит шуурхай хурал боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлын талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан, өмнөх шуурхай хуралд өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар тус тус танилцууллаа.

Үүний дараа аймгийн Өлгий сумын удирдлагууд, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг байгууллагуудын дарга, түүнийг төлөөлөн оролцогч нар мэдээлэл хийв.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Гылымхан Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад импортоор гурил оруулж ирэх ажлыг хөөцөлдөх, Эрүүл мэндийн газрын даргад хүйтэн, сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах,  Албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн хана, шал, таазны зай завсраар дулаанаа алдаж, дулааны алдагдал норматив хэмжээнээс хэд дахин нэмэгдсэнтэй холбогдуулан “Эрчимбаян ХХК” болон Боловсрол соёл урлагийн газрын дарга нарт шуурхай арга хэмжээ авч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

                                                                                                                                                                     Н.Ерлан

                                                                                                                                                                    2017.12.01