ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ.

2017 оны 12-р сарын 07, 00:00

/2017.12.07/ УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа.
 
Хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих болж байна. Ингэснээр аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн албанд ажиллах бололцоо бүрдлээ.