Аймгийн УАШЗ-өөс өгсөн Үүрэг даалгавар

2017 оны 12-р сарын 06, 00:00

2017 ОНЫ 12 ДҮГЭЭР САРЫН 01-НЫ ӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

Биелэлт

1

Аймгийн ИТХ-ын 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит чуулгантай холбогдуулан бүх байгууллагын дарга нар болон сумдын Засаг дарга нар албан томилолтоор явахгүй байх

7 хоног

Бүх байгууллагын дарга,сумдын Засаг дарга нарт

 

2

Цагааннуур боомтын хилээр импортоор гурил оруулж ирэх талаар  Засгийн газар болон яаманд асуудал тавих

7 хоног

ХХААГ-ын дарга

 

3

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх

7 хоног

ЭМГ-дарга нарт

 

4

Албан байгууллага, сургууль, цэцэрлэг, айл өрхүүдээс халаалтын асуудалтай холбоотой байнга гомдол ирж байгаа тул халаалтыг сайжруулах 

 

“Эрчимбаян ХХК”-д

 

 

 

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 12 дугаар сарын 07-ний дотор ирүүлнэ үү.

 

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР