БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

2017 оны 12-р сарын 11, 01:12

            “Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн

  1. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн  дарга,
  2. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн  дарга,
  3. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн  дарга,
  4. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга,
  5. Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн  дарга,
  6. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын  дарга,
  7. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын  дарга,
  8. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын  дарга,
  9. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тус тус нийтэд зарлаж байна.

              Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

     Зарлагдсан удирдах албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

  • Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”,
  • Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна. 

             Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл  

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

      Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын байрны 2 давхарт 209 тоот өрөөнд  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн  хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
  • Ажил байдлын тодорхойлолт;
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

               Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

  • Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
  • 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд  доорхи байдлаар зохион байгуулна. 
  1. Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/
  2. Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/
  • Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

         Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Энэхүү шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд дэлгэрэнгүй мэдээллийг дээрх цахим хуудаснаас авна уу. 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  99020377, 70427057  утсаар холбогдож лавлагаа авч  болно.

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж,  бэлдэнэ үү.

                       ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯН-ӨЛГИЙ

                                  АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ