ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО.

2017 оны 12-р сарын 15, 00:00

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлын талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан танилцууллаа.

Үүний дараа өмнөх шуурхай хуралд өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар байгууллагуудын дарга, түүнийг төлөөлөн оролцогчид мэдээлэл хийв.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Гылымхан “Эрчимбаян ХХК”-д албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн дулааны хэмийг стандартаар тогтоосон норматив хэмжээнд байлгаж, дулааны хангамжийг жигдрүүлэн сайжруулахыг мөн бүх байгууллагын дарга нарт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд анхаарч холбогдох санхүүгийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийг цаг тухайд нь байршуулан ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Н.Ерлан

2017.12.15