БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АРХИВЫН САЛБАР ҮҮСЧ БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙ.

2017 оны 12-р сарын 20, 00:00

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дэргэдэх Архивын тасаг Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ой, Баян-Өлгий  аймагт архивын салбар үүсч байгуулагдсаны  60 жилийн ойг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
 

Түүхэн ойгоо угтаж аймгийн хэмжээний нийт архивчид Засаг даргын тамгын газрын хурлын зааланд баярын хуралаа хийж, тус салбарт он удаан жил ажилласан ахмадуудыг болон амжилт гарган ажиллаж байгаа  архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг Архивын ерөнхий газрын даргын болон аймгийн ИТХ дарга, Засаг даргын  нэрэмжит   шагналаар шагнан урамшууллаа.

 

Тэрээр дээрх арга хэмжээний нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг  дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген нар оролцож Архивын тасгийг зориулалтын тусгай орон байртай болгох асуудлыг ойрын хугацаанд шийдэж өгөөхөө онцлон дурдаж, хойч үедээ үлддэг үнэт зүйлийг баримтжуулан бүтээлцэж байгаа нийт архивчиддаа түүхэн ойн баярын мэндийг хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

 

Дашрамд хэлбэл өнөөдөр улс даяар эх баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлж баримтын тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгон, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах нөхцлийг бүрдүүлсэн байна.

АЛИВАА ҮЙЛ ЯВДЛЫН ҮҮХ ТҮҮХИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛЖ, БҮРТГЭЖ БАЙДАГ НИЙТ АРХИВЧИДДАА ДАХИН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

                                                                                                                                                  Н.Ерлан

                                                                                                                                                 2017.12.20