АЙМГИЙН 2018 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА.

2017 оны 12-р сарын 26, 00:00

Өчигдөр Баян-Өлгий Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаас аймгийн 2018 оны төсвийг хэлэлцэж баталлаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 19-ний өдрийн 179 тоот тогтоолоор тус ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсох, аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсвийг хэлэлцэж батлах  зэрэг нийт 13 төрлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хэлэлцэх асуудалд тусгасан билээ.

Тэрбээр орон нутгийн нийт орлогыг 7,2 тэрбум төгрөгөөр буюу 2017 оны тодотгосон төлөвлөгөөнөөс 521,5 сая төгрөгөөр нэмэгдүүллээ. Уг орлогын 94,1 хувийг татварын орлогоос, 5,9 хувийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр  тусгав.

Мөн түүнчлэн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ 2017 оны тодотгосон түвшингээс 193,4 хувиар нэмэгдэж,  4,9 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Үүнээс  2,5 тэрбум төгрөгийг сумдад хүн амын тоо, алслагдсан байдал, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан хуваарилахаар боллоо.