МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ.

2017 оны 12-р сарын 28, 00:00

Энэ сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар аймгийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг хэлэлцсэн билээ.

Тэрээр хурлын төлөөлөгчид "Аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжих" томьёоллоор санал хураалт явуулж 57,1 хувийн саналаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилуулахыг 55,5 хувийн саналаар тус тус дэмжиж, аймгийн ИТХ-ын 21 тоот тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан юм.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн ИТХ-ын "Аймгийн Засаг даргыг огцруулах тухай" 21 тоот тогтоолыг хүлээн авч танилцаад, түүнийг Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргалаа.

Тодруулбал:  Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хууль тогтоомж зөрчөөгүй, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлээ хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэж ИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дүгнэсэнийг нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргээ хуулийн дагуу биелүүлж байгаа гэж үзэн ЗЗНДНТУТХ-ийн 32.3-т заасныг үндэслэн буцаасан байна.

                                                                                                                                                         Н.Ерлан

 

                                                                                                                                                         2017.12.28