АЙМГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

2018 оны 01-р сарын 01, 00:00

 

Жил бүрийн шинэ оны босгон дээр Баян-Өлгийчүүд салбар салбарын оны шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр 2017 оны шилдгүүдээ тодрууллаа.

Оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар үг хэлж өмнөх оны амжилтуудаа бататгаж, ирэх ондоо улам бүр хичээн ажиллахын ерөөж, нөр их хөдөлмөрөөрөө төр түмэндээ үнэлүүлж буй шилдэгээр тодорсон нэр бүхий 20 хүнд ажлын амжилт хүсэж шагналыг нь гардууллаа.

 

 

Үүнд:

 

 1.    2017 оны аймгийн “Шилдэг бага ангийн багш”

-       Жумаханы Күлайхан :

1973 онд төрсөн, 1994 онд Казахстан улсын Тараз хотод бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Одоо Өлгий сумын Ахтышханы нэрэмжит 1 дүгээр бага сургуульд 25 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа тэргүүний багш нарын нэг юм. Улсад амжилттай ажилласныг өндрөөр үнэлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан.

2. 2017 оны аймгийн “Шилдэг Багш”

            - Багдалын Нурлан :

            Ногооннуур сумын бүрэн дунд сургуулийн Англи хэлний багшаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Ажилласан хугацаандаа  бэлтгэсэн сурагчид нь улс бүсийн болон аймгийн олимпиадуудад эхний байр эзлэн шагнагдаж байсан хөдөлмөрийн амжилтыг үнэлэн энэ оны шилдэг багшаар шалгарсан байна.  

3.    2017 оны аймгийн “Шилдэг Соёл урлагийн салбарын ажилтан”

- Төлеу Хайжамал

            1963 онд төрсөн. Толбо сумын 5 дугаар багт амьдардаг. 1984 онд Ховд аймгийн ХААтехникумыг малын эмч мэргэжлээр, 2006 онд соёлын их сургуулийг удирдлагын менежерээр төгссөн. 1998 оноос одоог хүртэл Толбо сумын Соёлын төвийн бүжгийн багшаар тогтмол суурьшилтай, амжилттай ажиллаж байна. Т.Хайжамалыг залуу үеийг сурган хүмүүжүүлэх, хөдөө орон нутагт соёлыг түгээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, яамны жуух бичгээр  шагнагдсан.

4. 2017 оны аймгийн “Шилдэг тамирчин”

- Серик Женисбек:

            Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн  иргэн. 1993 онд төрсөн. Бага наснаасаа бүргэд гаршуулж, хурдан морь уяж, тулам булаацалдах үндэсний спортын төрлөөр хичээллэж Монгол улсын шилдгийн уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургаг шалгаруулах “Адуучин 2015” наадмын тэргүүн байр, 2017 оны Казахстан улсад явагдсан “Аударыспак” морин барилдааны дэлхий аварга ОХУ, Улаанбаатар хотод явагдсан бүргэдийн тэмцээний тэргүүн байр эзэлж байсан, “Цармын бүргэд” холбооны гишүүн. Аймгийн  аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй тэргүүний залуучуудын нэг юм.

5. 2017 оны аймгийн “Шилдэг Хэвлэл мэдээллийн ажилтан”

- Рахат Асылбек

            1972 онд төрсөн. 1997 онд БНТурк улсын Истанбулын Их сургуулийг Сэтгүүл зүйч мэргэжлээр төгссөн. 1998 оноос  аймгийн Радиод орчуулагч, Ах-ниет ТВ сэтгүүлч, Шарапат сонины сурвалжлагч 2010 оноос “Монгол заман” сониныг эрхлэгчээр ажиллаж 3-4 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байгаа шилдэг сэтгүүлчдийн нэг юмаа.

6. 2017 оны аймгийн “Шилдэг инженер”

- Зархум Болат

            Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 1965 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1991 онд Зөвлөлт холбоот улсын Рыльск хотын Нисэхийн сургуулийг газрын холбооны мэргэжлээр төгссөн.1995 оноос тус аймгийн Нисэх буудлын  цахилгааны техникчээр  тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна. З.Болатын хөдөлмөрийг төр засгаас үнэлэн 2011 онд “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан.

7. 2017 оны аймгийн “Шилдэг Ажил олгогч, бизнесмен, хөрөнгө оруулагч”

- Саясат Жолболат

            С.Жолболат 1986 онд төрсөн. Өлгий сумын 5 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2003 оноос бизнесийн гараагаа эхэлж аймгийн ард иргэдийг чанартай, өргөн сонголттой хямд хүнсний бүтээгдэхүүнээр ханган ажиллаж 86 хүнийг байнгын ажлын байраар ханган улсад найдвартай татвар төлөгч юмаа.

 

8. 2017 оны аймгийн “Шилдэг ажилтан”

- Макын Адилхан

            1971 онд төрсөн. Одоо Алтай сумын 4 дүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2006 онд Алтай Таван богдын байгалийн цогцолборт  газрын Ёлт бүсэд морин  аялал зохион байгуулж нутгийн иргэдийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж одоо 25 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна.

9. 2017 оны аймгийн “Шилдэг ажилчин”

- Онгарын Еркинбек

            1967 онд төрсөн. Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн. 1992 онд Казахстан улсын Ангаах ухааны Их сургуулийг төгсөж, Казахстан улсын Караганды хотын Нур ауданд түргэн тусламжийн их эмчээр ажиллаж байсан. 2000 оноос одоог хүртэл “Тирлик” захад туслах ажилтнаар ажиллаж байгаа.

10. 2017 оны аймгийн “Шилдэг Банк, санхүүгийн салбарын ажилтан”

- Онтуганы Айым

            1976 онд төрсөн. 1999 онд ХААИС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2000 оноос Хадгаламж банкны салбарт, 2010 оноос Монгол банкны салбарт  хянан шалгагчаар ажиллаж байна. Улсад 17 жил амжилттай ажиллаж байсан хөдөлмөрийг үнэлэн Банк, санхүүгийн салбарын “Тэргүүний ажилтан”, Монгол банкны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдаж байсан.

11. 2017 оны аймгийн “Шилдэг Төр захиргааны ажилтан”

- Акрас Галия

            1978 онд төрсөн. 2001 онд ШУТИС-ийг технилогч мэргэжлээр, 2004 онд Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 2001 оноос Хөдөлмөр эрхлэлтийн албанд ажлын гаргаагаа эхэлж одоог хүртэл 18 дахь жилдээ тогтмол, амжилттай ажиллаж байна. Ажилласан хугацаандаа аймагт ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газраас болон гадаад дотоодын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. А.Галиягийн хөдөлмөрийг үнэлэн “Нийгмийн хамгаалалын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдаж байсан.

 

12. 2017 оны аймгийн “Шилдэг хууль хяналтын ажилтан”

- Яай Сьезд

            Баян-Өлгий аймгийн Алтай суманд 1959 онд төрсөн. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. Өлгий сумын 8 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд МУИС- НУФ хууль зүйн ангийг төгссөн. 1983 оноос Ховд аймаг, Баян-Өлгий аймгийн шүүхэд шүүгч, 1990-1997 он хүртэл “Алтай” ХК дарга, 1997-2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооны бүртгэгч, 2001-2008 онд өмгөөлөгч, 2008-2012 аймгийн ХХҮХэлтсийн дарга, 2012 оноос одоог хүртэл өмгөөлөгчөөр ажиллаж байна. 2017 онд иргэний 112, эрүүгийн 34, захиргааны 40, захиргааны зөрчлийн 6 нийт 192 хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажилласан байна.  

13. 2017 оны аймгийн “Шилдэг их эмч”

- Дамер Сара

            1976 онд төрсөн. Өлгий сумын 5 дугаар багийн иргэн. 2000 онд Анагаах ухааны их сургуулийн Монголын уламжлалт ардын эмчилгээний мэргэжлээр төгссөн. 2002 оноос “Сансар сувилал”-д эмчлэгч эмч, 2016 оноос тус эмнэлгийн даргаар ажиллаж буй тэргүүлэх зэрэгтэй их эмч юм. Тус эмнэлэг нь 37 ажилтантай жилд 1650 хүнд үйлчилгээ үзүүлдэг ба энэ онд өөрийн байгууллагадаа 50 сая төгрөгийн урсгал засвар хийж ажилчид болон эмчлүүлэгчдийн тав тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэн ажиллаж байгаа шилдэг менежер, их эмч юмаа. Д.Сарагийн хөдөлмөрийг үнэлэн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдаж байсан.

14. 2017 оны аймгийн “Шилдэг Бага эмч”

- Жумаш Озат

            1971 онд төрсөн. Бугат сумын хатуу багийн иргэн. 1991 онд Гов-Алтай аймгийн Ангаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. 1991 оноос хойш тасралтгүй 27 жил хөдө орон нутгийн, малчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр амжилттай ажиллаж ирсэн байна. Ажилласан хугацаандаа байгууллагын 1, сумын 2 удаагийн хөдөлмөрийн аврага, Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан”, Яамны “Жуух бичиг”- ээр шагнагдсан байна.    

       

 

15. 2017 оны аймгийн “Шилдэг аялал, жуулчлалын ажилтан”

- Махсум Ахтолхын

            1976 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн. 1999 онд Казахстан улсын их сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. 1999-2014 он хүртэл Булган сумын болон Өлгий сумын 4 дүгээр ахлах сургуульд мөн Монгол-Туркийн хамтарсан сургуульд багшаар ажиллаж байсан. 2000 оноос аялал жуулчлалын салбарт хөтөч, орчуулагч, тур компани менежер болон захирлаар ажиллаж байсан. 2008 онд Көбеш Травел компанийг үүсгэн байгуулсан ба жилд дунджаар 200-300 жуулчин хүлээж авч чанартай үйлчилгээ үзүүлж 50-60 хүнийг ажлын байраар хангаж ажилладаг. Энэ жил 180 хүний ор бүхий зочид буудлыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болгосон залуу сэхээтнүүдийн нэг юм. .

 

16. 2017 оны аймгийн “Шилдэг Төрийн байгууллага”

-  Гавьяат багш, профессор Б.Хурметбекийн нэрэмжит Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургууль

            Тус сургууль 1967 онд АДХ-ын гүйцэтгэх захиргааны 49 тоот тушаалаар байгуулагдсан. Одоо тус сургууль нь 45 бүлэгт 1100 сурагч суралцаж, 83 багш, 34 ажилтан ажиллаж байна. Нийт багш нарын 25% нь магистр цолтой, 44,8 % тэргүүлэх багш,45,9 % Заах аргач мэргэжлийн зэрэгтэй байна. Энэ жил сургуулийн түүхт 50 жилийн ойг тэмдэглэн 362,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлсэн нь тус сургуулийн удирдаж буй шилдэг менежер, захирал К.Еркегүлийн нөр их хөдөлмөрийн үр дүн юмаа.

 

17. 2017 оны аймгийн “Шилдэг хувийн хэвшлийн байгууллага”

      - Толбожай ХХК

            Тус компани нь барилгын салбарыг тоосгоор хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2005 онд байгуулагдан одоог хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй том үйлдвэрүүдийн нэг юм. Одоо 60 иргэнийг ажлын байраар хангаж жилд 2-3 сая ширхэг тоосго үйлдвэрлэн борлуулж 12 төрлийн 20-30,0 сая төгрөгийн татварын улсад төлж байна. н.Юра захиралтай “Толбожай” ХХК нь аймгийн барилгын салбарыг хөгжүүлэх, иргэд үл хөдлөх хөрөнгө босгох, ажлын байр бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй тэргүүний аж ахуйн нэгжүүдийн нэг юмаа.

 

 

18. 2017 оны аймгийн “Шилдэг хувийн хэвшлийн байгууллага”

      - Файнноос ХХК

            Тус компани нь 1969 оноос ноос угаах чиглэлээр байгуулагдсан ба одоо Ноос ялгах, угаах, самнаж боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлэн 295 иргэнийг ажлын байраар хангаж буй үйлдвэр юм. Үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Европын холбооны улсуудад экспортолж жилд 2-4,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг ба энэ жил аймгийн удирдлагууд болон сумдын удирдлагуудтай хамтран ажиллаж хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд борлуулалтын орлого нь 5,6 тэрбум болж нэмэгдсэн байна. Улсад 260-аад сая төгрөгийн татвар төлдөг шилдэг аж ахуйн нэгж юм.  

19. 2017 оны аймгийн “Шилдэг төрийн бус байгууллага”

      - Улаан загалмайн хороо

            Аймгийн Улаан загалмайн хороо нь аймгийн Хүмүүнлэгийн чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж буй төрийн бус байгууллагуудын нэг юм. Х.Ертай даргатай улаан загалмайн хороон нь 2017 онд Өлгий сумын 4,6,9,10 дугаар багийн үерт автсан айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх, 10 дугаар багийн үерт автсан 35 өрхийг өвлийн байртай болгох ажлыг Кувейт улсын тусламжаар хийж гүйцэтгэх  ажлыг зохион байгуулах, Өлгий сумын тэжээлийн агуулахыг засварлах, зудад нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлэх зэрэг ажлуудад нийт 951,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

 

20. 2017 оны аймгийн “ Тухайн жилд онцгой амжилт гаргасан компани”

      - Азат ХХК

            1996 онд байгуулагдсан. Мал нядлах, мах боловсруулах, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. 70 иргэнийг ажлын байраар хангаж буй аж ахуйн нэг юм.  Х.Бердимурат захиралтай Азат ХХК нь Сагсай сумын нутаг дэвсгэрт 3000 га газарт  малын тэжээл тариалан, олон төрлийн үйлдэл өндөр хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмж нийлүүлэхэд 1,1 тэрбум төгрөг, Мал нядлах үйлдвэр шинээр барихад 2,5 тэрбум, одоо ажиллаж буй малын махыг хагас боловсруулах үйлдвэрт 1,3 тэрбум нийт 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно.

 

Н.Ерлан.

 

2018.01.01