ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ.

2018 оны 01-р сарын 05, 00:00

Аймгийн 2018 оны эхний удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга А.Гылымхан хуралдааныг нээж шинэ оны мэндчилгээ дэвшүүлэн өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлуудыг танилцууллаа.

Үүний дараа Өлгий сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Гаалийн газар, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, “Эрчимбаян ХХК” зэрэг байгууллагуудын дарга нар болон түүнийг төлөөлөн оролцогчид мэдээлэл хийв.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Гылымхан бүх байгууллагын дарга нарт олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өмнөх онд хийгдсэн ажлуудыг болон УИХ, ЗГ-аас гаргасан холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлан мэдээлэл хийх, мөн Салбарын яамдуудтай хамтран ажиллаж хөрөнгө шийдвэрлүүлэх, “Эрчимбаян ХХК”-д дулааны хангамжийг жигдрүүлэн сайжруулахыг тус тус үүрэг болголоо.

Мөн түүнчлэн аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестивал: Татвар нэмэгдлээ гэж ард иргэд буруу ойлголт авч байгаа юм байна. 7 төрлийн татвар нэмэгдлээ гээд Ард түмэнд ачаалал нь хүндээр тусахгүй сард 1.5 сая төгрөг хүртэлх цалин авдаг ажилтнаас суутгах татварт өөрчлөлт ороогүй бөгөөд хуучнаар буюу 10 хувиар тооцно гэж шуурхай хурлын үеэр онцоллоо.

Дашрамд хэлэхэд 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%, 1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%, 2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%, 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлөхөөр болсон байна.

                                                                                                                                                                Н.Ерлан
                                                                                                                                                               2018.01.05