БАГШ НАРЫН СПОРТЫН ИХ НААДАМ ӨНДӨРЛӨВ.

2018 оны 01-р сарын 08, 00:00

 
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан 13 сумын бүх ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд явагдсан спортын анхдугаар их наадам гурван өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 
Тус спортын их наадам Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Теннис, Тогызхумалах, Шатар, 100 буудалт дам, Олс таталт зэрэг спортын долоон төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд багийн нийлбэр дүнгээр Сагсай сумын бүрэн дунд сургууль Нэгдүгээр байр, Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургууль Хоёрдугаар байр, 2 дугаар бүрэн дунд сургууль Гуравдугаар байр, 3 дугаар бүрэн дунд сургууль дөрөвдүгээр байр, Толбо сумын бүрэн дунд сургууль тусгай байрт тус тус шалгарлаа.
 
 
Баг тамирчдын шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан БТСГ-ын дарга Х.Бекболат болон сургуулиудын захиралууд гардуулж урлаг спортын амжилт хүслээ.
 
Түүнчлэн аймгийн Засаг дарга А.Гылымхан энэхүү багш нарын спортын их наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсоныг хаалтын үйл ажиллагааны үеэр онцлон дурдаж биеийн тамир спортын салбарыг хөгжүүлэх үйлст тодорхой хувь нэмэр оруулсан зарим багш, сурган хүмүүжүүлэгч нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит "Хүндэт тэмдэг" болон "Тэргүүний ажилтан" тэмдэгээр шагнав.
 
                                                                                                                                                          Н.Ерлан
 
                                                                                                                                                         2018.01.08