ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ.

2018 оны 01-р сарын 08, 00:00

 

Баян-Өлгий аймаг дахь Дэлхийн зөн Монгол ОУБ-ын санаачлагаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.

Сургалтаар  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар үүрэг хүлээсэн “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг эрт илрүүлэх, нөхөн сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, санал солилцож байгаа юм.

Тэрээр сургалтад оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагандаа: Хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэн бүрийн оролцоо чухал байдаг. Манай аймагт Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарыг хамгаалах орон байргүй байсан. Харин аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаас Хохирогчыг хамгаалах орон байртай болгох үүднээс 100,0 сая төгрөг шийдвэрлүүлж орон байртай болгох асуудлыг бүрэн шийдсэн юм. Цаашид  ч Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хүчирхийлэл давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар “Уриалга” гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

 

                                                                                                                                                       Н.Ерлан

                                                                                                                                                     2018.01.08