МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

2018 оны 01-р сарын 09, 00:00

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэрээр өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзалт хийж Монголын байгаль орчны иргэний зөвлөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.

Уулзалтын үеэр Байгалийн баялагийг зүй зохистой ашиглан хамгаалах, нөхөн сэргээх, агаарын болон хөрсний бохирдол, хог хаягдлын дахин боловсруулалт зэрэг асуудлын хүрээнд ярилцаж хамтран ажиллах санамж бичигт тусгаж цаашид ажил хэрэг болгохоор болов.

Тодруулбал: Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, Тусгай зориулалтын агнуурын менежментийн төлөвлөгөө болон газрын нэгдсэн менежментийн бодлогыг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохирлоо.

Н.Ерлан

2018.01.09