МЭНДЧИЛГЭЭ.

2018 оны 01-р сарын 13, 00:00

                                               Эрхэм хүндэт Баян-Өлгий аймгийн нийт ард иргэд ээ

 Та бүхэнд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлье. Өнөөдрөөс 26 жилийн тэртээд Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг жинхэнэ бүрэн утгаар нь тунхагласан шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй билээ. Үндсэн хууль боловсруулах, батлах үйл явц амаргүй, хүнд хэцүү байсан ч  бид улс үндэснийхээ язгуур эрх ашгийнхаа төлөө, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө, дэлхий нийтийн хамтын хөгжил дэвшлийн төлөө хамгийн зөв сонголтыг хийж, зөвшилцөлд хүрч, хамтын хүсэл эрмэлзлээ илэрхийлж чадсан юм. Иймд энэ баярын өдөр шинэ Үндсэн хуулийг батлахад нутгийн төлөөлөл болон бие, сэтгэл, оюун ухаанаа дайчлан оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, нийт иргэддээ аймгийн нийт төрийн албан хаагчид болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын өдрийн мэндийг дэвшүүлж байна.

 

2018.01.13