Аймгийн УАШЗ-өөс өгсөн Үүрэг даалгавар

2018 оны 01-р сарын 18, 00:00

2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

Биелэлт

1

2017 онд хийгдсэн ажлын тайлан, холбогдох шинээр батлагдсан хууль журмыг ард иргэдэд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой хуваарийн дагуу сурталчилж, мэдээллээр хангах.

7 хоног

Бүх хэлтэс, агентлагийн дарга нарт

 

2

Шинээр нэмэгдэж байгаа Халамжийн үйлчилгээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэл өгөх, зөвлөмж хүргүүлэх, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлж ажиллах

7 хоног

ХХҮГ-ийн дарга, Өлгий сумын Засаг дарга, багийн дарга нар

 

3

Аймгийн ЗДТГазар, хэлтэс, агентлагууд бүх сум, багуудын иргэд хөдөлмөрчдөд нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, тэдний санал хүсэлтийг сонсон, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээндээ тусгах ажлыг эхлүүлэх тул ажлын хэсэг байгуулж хуваарь гаргах

7 хоног

 

АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга

 

4

Боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байгаа гэсэн шүүмжлэл ирж байгаа тул тухайн үед ажилласан ажлын хэсэг дахин шалгалт хийж, дуулаалга хийлгэх, бэлтгэл хангуулах ажил зохион байгуулах /дараагийн шуурхай хуралд тодорхой дүгнэлт хийж танилцуулах/

7 хоног

БСУГ-ын дарга Х.Зауре

 

5

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг 1 дүгээр улиралд багтааж дуусгах

1-р улиралд багтаан дуусгах

Бүх хэлтэс, агентлагийн дарга нар болон ОНӨГ-ын даргад

 

 

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 01 дүгээр сарын 18-ний дотор ирүүлнэ үү.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР